С.Эрдэнийн өргөдлийг авч хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2011.01.11-нд нийтлэгдсэн

С.Эрдэнийн өргөдлийг авч хэлэлцэнэ

УИХ-ын Тусгай хяналтын дэд хороо өнөөдөр хуралдаж, УИХ-ын гишүүн С.Эрдэнээс гаргасан өргөдлийг авч хэлэлцэхээр болоод байна. Тус өргөдөлд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Ардчилсан намын дарга Н.Алтанхуягтай холбоотой асуудлаар гомдол мэдүүлсэн юм. Учир нь Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурал 2010 оны арваннэгдүгээр сард болох үед УИХ-ын гишүүн С.Эрдэнэ тус хуралдааны үйл ажиллагааг шүүмжилж, улмаар намын даргыг шүүмжлэх үед Н.Алтанхуяг дарга “Зарим үгийг хэлэхгүй бол болохгүй нь, зөндөө тэвчлээ. Тэгж ярих юм бол чи Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай есөн удаа уулзаа биз дээ. Тагнуулын Ерөнхий газарт манай хүн байгаа” гэж хэлсэн юм. Энэ үгнээс улбаалж, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ намын дарга намайг тагнаж чагнадаг байж мэдэх тул, эл асуудлыг шалгаж, нягталж өгөх шаардлагатай байна хэмээн хүсч, гомдол гаргасан юм.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж