Dopin гар утастай боллоо

Хуучирсан мэдээ: 2011.01.11-нд нийтлэгдсэн

Dopin гар утастай боллоо

Амьтай бүхэн төлжиж ургамал бүхэн дэлгэрдэг урин цагийн эхлэл болгож “Dopin” брэндийн зүгээс хэрэглэгчдэдээ зориулан “Dopin” брэндийн гар утсыг танилцуулахын зэрэгцээ дээрх гар утсыг үйлчилгээний хамт авах 3 төрлийн багцыг санал болгож байна.

“Dopin” гар утастай шинэ хэрэглэгчийн 98 000 төгрөгийн багцыг сонгосноор дугаартай болж, 6 сарын турш сүлжээндээ хязгааргүй үнэгүй ярих эрхтэй болно. Харин шинэ хэрэглэгчийн 128 000 төгрөгийн багцыг сонговол “Dopin”  гар утсыг 12 сар буюу бүтэн жилийн турш сүлжээндээ хязгааргүй ярих эрхийн хамт худалдан авах боломжтой юм байна.

Харин та аль хэдийн “Dopin”-ийн хэрэглэгч болчихсон бол Dopin гар утастай 88 000 төгрөгийн багцын сонголт бас байгаа. Энэ багцад таны гар утас дээр нэмээд 3 сарын турш сүлжээндээ хязгааргүй ярих эрхийг үнэгүй ашиглах болно.

Танд өндөр чанартай өгрөн боломжтой “Dopin” брэндийн гар утасны талаар товч танилцуулбал : Та гар утаснаасаа интернэтэд холбогдож төрөл бүрийн видео үзэх эсвэл  гар утсаа компьютерт залган модем болон флашны зориулалтаар ашиглахын зэрэгцээ өөрөөсөө Micro SD оролт, ФМ радио, MP3 тоглуулагчтай тул өөрийн хүссэн дуугаа сонсох боломжтой юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж