Царайлаг эмэгтэй бэлгийн хөрөлттэй байх нь элбэг

Хуучирсан мэдээ: 2011.01.11-нд нийтлэгдсэн

Царайлаг эмэгтэй бэлгийн хөрөлттэй байх нь элбэг

Эмэгтэйчүүдэд тохиолддог бэлгийн эмгэг, тухайлбал бэлгийн хөрөлтөд олон хүчин зүйл нөлөөлдөг.

– Бие махбодийн ерөнхий дутуу хөгжил

– Өнчин тархи, бамбай булчирхай, бөөрний дээд булчирхай, өндгөвч зэрэг дотоод шүүрлийн булчирхайн хэвийн үйл ажиллагаа хямрах

– Цусанд андроген хэмээх эр бэлгийн дааврын хэмжээ багасах

– Мэдрэлийн тогтолцоо, дотор эрхтний зарим архаг өвчин, эмэгтэй хүний шээс бэлгийн замын үрэвсэлт өвчин, хөгжлийн гажиг зэрэг нь бэлгийн хөрөлтөд хүргэнэ.

Мөн жирэмсэн болохоос сэргийлж янз бүрийн механик арга хэрэглэх, олон удаа үр хөндүүлэх зэргээс бэлгийн хөрөлт үүсэх боломжтой. Бэлгийн хөрөлт нь ихэвчлэн царайлаг хүүхнүүдэд тохиолддог гэж зарим сексологич  үздэг. Ухаантайн зовлон гэдэг шиг цэвэрхэн төрсний “зовлон” бас байдаг аж.

Эмэгтэй хүн царай зүс сайтай байх тусмаа хурьцал, сексийн үйлдэлд тавих шаардлага нь ихэсч, тэр бүгдийг тааллаар нь болгоох хүн тийм ч амар олддоггүй бололтой. Эмэгтэй бэлгийн хөрөлт нь эрэгтэйн бэлгийн сулрал үүсгэх нэг шалтгаан болдог байна. Бэлгийн хөрөлт нь аажимдаа эмэгтэйн зан чанарт нөлөөлж, хэтэрхий хатуу, яхир, хүнийг захирах дуртай, яншаа зарим нь нилээд “сээтэгнүүр” болох нь бий.

Эрүүлмэнд.мн 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж