Хуучирсан мэдээ: 2011.01.11-нд нийтлэгдсэн

Google map-ийг баяжуулжээ

Тайландад их хэмжээний загас, Арканзаст олон мянган шувуу үхсэн зэрэг амьтад гэнэт үй олноороо үрэгдэж буй хачирхалтай үзэгдлүүд дэлхийн эргэн тойронд сүүлийн жилүүдэд нэлээдгүй гарч байгаа билээ. Харин сүүлийн хэдэн долоо хоногт дэлхийн улс орнуудад олноороо хорогдсон амьтдын байршлыг Google-ийн газрын зураг дээр тэмдэглэсэн байна.

Digg вэбсайтын нэр нь үл мэдэгдэх нэгэн хэрэглэгч энэхүү газрын зургийг байршуулсан бөгөөд газрын зураг дээрх тэмдэг бүр амьтдын олноор үрэгдсэн газрыг заах юм. Энэхүү газрын зургаас үзвэл АНУ-ын зүүн эргээр хамгийн их амьтад үхсэн байна.

Харин амьтад олноороо устсан газруудыг нарийвчлан тогтоосон газрын зургийг үзсэн хүмүүс үүний оронд газрын тосны олборлолт хийгдэж байгаа газруудын байршлыг нарийвчлалтай тогтоох нь зүйтэй байсан хэмээн шүүмжилжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж