Эрчим хүчний үнийг судалж байна

Хуучирсан мэдээ: 2011.01.11-нд нийтлэгдсэн

Эрчим хүчний үнийг судалж байна

Багануур дүүрэгт гэр хороолол багагүй  хаяагаа тэлж байгаа тул утааны асуудал иргэдийн санааг зовоох болжээ. Тиймээс цаашид гэр хорооллыг нэмэгдүүлэхгүй үүднээс иргэдийн цахилгаан эрчим хүчний төлбөрийг шөнийн цагаар тэглэх боломжийг судалж байгаа аж.  Мөн тус  дүүргийн оршин суугчдын зүгээс гаргасан саналын дагуу шинээр автобусны буудал барихаар зураг төслийг нь хийжээ. Харин автобусны буудал барих газар дулааны шугам сүлжээ байрласан нь ихээхэн хүндрэл учруулж байгаа аж. Гэвч "болохгүй зүйл гэж үгүй тиймээс автобусны буудал бариулах тал дээр анхаарч ажиллах болно" хэмээн дүүргийн удирдлагууд онцлов.

П.Дэлгэр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж