
Тус эмнэлэгт таван жилийн өмнө нэг жилд 4000 хүүхэд хэвтэн эмчлүүлдэг байсан бол одоо энэ тоо хоёр дахин нэмэгдсэн гэж тус эмнэлгийн эмч нар ярьж байлаа. Сонгинохайрхан дүүргийн XXI хороололд байрлах энэ эмнэлэг ачааллаа дийлэхгүйн улмаас зөвхөн хүнд өвчтэй хүүхдүүдийг л хүлээн авч эмчилгээ хийж байгаа. Өдөрт 50-60 хүүхэд ирдгийн 50 хувийг нь хэвтэн эмчлүүлдэг гэнэ.
“Манайх 110 ортой. Одоогийн байдлаар сэхээнд найман, тасагт 160 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Өдөрт 20-30 хүүхэд эмнэлгээс гардаг ч эргээд мөн тооны хүүхэд ирдэг. Үүнээс хүнд гэсэн хүүхдүүдээ тусад нь авч хөнгөн хэлбэрийн хүүхдээ таван хоногт багтаан эмчилж гаргаж байгаа. Хүүхэд халдвар авахдаа эмзэг байдаг учраас тав хоногоос илүү байлгахад дахин халдвар авдаг. Ачаалал их байгаа учраас нэг тасагт олон хүүхэд хэвтүүлдгээс өвчин нь сэдрэх магадлал өндөр байдаг. Хамгийн гол нь манай дүүргийн хүүхдээс гадна Баянгол дүүргийн өвчтэй хүүхдийг ч давхар хүлээн авч байгаагаас ачаалал их байгаа. Өдөрт таван эмч, найман сувилагч ажиллаад ч ачаалал багасахгүй байна. Нэг тасагт долоон хүүхэд хэвтэж байна. Энэ нь эдгэрсэн хүүхэд дахин халдвар эрсдэлтэй. Гэхдээ бид байгаа боломжоо ашиглан ажиллаж байна” гэж тус эмнэлгийн хүүхдийн тасгийн эрхлэгч Ч.Оюунбилэг ярьж байлаа. Эх нялхсын эрдэм шинжилгээний төв гуравдугаар шатлалын эмнэлгийн тусламж үйлчилгээ явуулах болсноор тус дүүргийн бүх хүүхэд энэ эмнэлэг дээр ирж үйлчлүүлж байгаа аж.
Мөн тэрээр “эргэлтийн” буюу өвчний хурц үеийг намдаан эргэн халдвар авахаас нь өмнө зөвлөгөө өгч гэрийн нөхцөлд гаргах зарчмаар ажиллаж байгаа гэлээ. Мөн тус эмнэлэг өнгөрсөн жил нөөцөндөө 70 ширхэг эвхдэг ор авсан. Ор хүрэлцээгүй учир эвхдэг ороо коридорт байрлуулан ажиллаж байлаа.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэд “тухгүй, эвхдэг орон дээр хүүхдээ л хэвтүүлж байна. Гэхдээ үнэхээр ачаалалтай байгаа болохоор хүүхдээ эдгээж байвал хаана ч байсан хамаагүй гээд өөрсдөө суугаад л сахиж байна” гэж ярьж байлаа. Бүр физик, уламжлалт эмчилгээний өрөөнүүдээ хаагаад өвчтөн авч байна гэж эмнэлгийн эмч нар ярьж байна.
Зөвхөн энэ эмнэлэг төдийгүй нийслэлийн Баянзүрх, Хан-уул зэрэг дүүргүүдийн эмнэлэг 28-30 жилийн өмнө баригдсан.
Хэдэн жил л хүүхдийн эмнэлэг ачааллаа хүчрэхгүй болсон гэж яригдаж байгаа. Гэтэл одоо болтол ямар нэг дорвитой шийдвэрт хүрэхгүй байгаад тус эмнэлэгийн ажилчид ярьж байлаа.
Энэ жилийг “Хүний хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Хотын дарга ч “Энэ оны эхний улиралд багтаан мэргэжилтнүүддээ холбогдох газрууддаа өөрсдийн биеэр биечлэн очиж танилцах үүрэг” өгсөн. Өнгөрсөн амралтын өдрүүдэд хотын дарга автобусаар зорчиж, нийтийн тээврийн ажилтай танилцсан. Хотын дарга өөрийн биеэр биечлэн ажилтай танилцах нь аливаад зөв шийдвэр гаргахад нөлөөлнө гэдгийг онцолж байсан. Тиймээс энэ удаа хотын дарга, Эрүүл мэндийн сайд нар эмнэлгүүдээрээ нэг яваад үзээсэй гэсэн саналыг хүмүүс тавьж байна.
зочин 2011-01-11 202.179.20.178
Эрүүл мэндийн сайдаар энэ чиглэлийн хүн нь ажилламаар юм Нөгөөтэйгүүр эмнэлгийн стандарт эмчилгээг хянах монголд ажиллуулж буй гадаадын иргэдийн хувийн эмнэлгүүдийн эмчилгээний стандартыг шалгаж бүхий л үйлчилгээг байх ажлыг хийдэг хүн байдаггүй шиг ХУД-т байдаг Намтай эмчтэй эмнэлгийн хоол унд гэж хачин юм байдаг Эрүүл мэндийн нэртэй газрууд олон ийм ч эрүүл мэндийн гэсэн нэртэй газрууд олон Чанаргүй эмчилгээнээс эдгээхгүй байгаа шүү дээ
Зочин 2011-01-11 182.160.38.13
МАЛЫН НОГООН ТЭЖЭЭЛ ЗАРНА
УТАС 328046 99137275
Зочин 2011-01-11 182.160.38.13
9911-ТЭЙ ДУГААР ЗАРНА
УТАС 99137275
Зочин 2011-01-11 182.160.38.13
АНУ-ЫН ВИЗ НАЙДВАРТАЙ ГАРГАНА
УТАС 88128150
Зочин 2011-01-11 182.160.38.13
ХОТЫН ТӨВД БАЯНЗҮРХ ЗАХЫН УРД ТАЛД ШИНЭЭР БАРИГДСАН 79 М2 2 ӨРӨӨ БАЙРЫГ СОНИРХСОН ХҮМҮҮСТ ХАС БАНКНЫ 80 ХУВИЙН ЗЭЭЛД ХАМРУУЛЖ ХЯМД ЗАРНА
ХАРИЛЦАХ УТАС 99189208
irgen 2011-01-11 182.160.36.94
Ingej orlon bichij khuniig doromjilj bolohgui khuulitai gedgiig medej baigaa bizdee Bichigchiig amarhan oldog bolsniig medeegui iumuu
Zochin 2011-01-11 202.72.245.45
Huuhdiin emneleguud bugd yalgaagui bhaa Bi huuhedteigee Sukhbaatar Duurgiin emlegt hevtsen koridor ni dursen bsan bolohoor yag shatnii hajuud uudendeer neg or taviad hevtsen daraa ni humuus emlegees garaad bhaar ni uruund orj bolohuu gej asuutal asragch nar ni ugui geed oruulahgui bsan bi ted nart yadaj l tal uur b*** boortsog neg ayaga tsai uguugui uchir bi ohintoigoo uudend bgaad bsan harin daraa ni asragchid avilga uguud shuud l tulburtei uruund orsondoo
ламбаа 2011-01-11 202.72.245.190
Цаана чинь цагаан сар болох гээд зам мөрөө засуулахгүй бол болохгүй байна Ямар сайндаа л Манба дацангаар орж явахав дээ Эмнэлгээо явах Зав алгаЦагаан сарын дараа болъёо Тэр хүртэл тэвчиж бай түмэн олоон
zochin 2011-01-11 202.131.246.131
Lamba said hiid hesej hiimorio sergeej nom unshuulj zam muruu zassanaas duureg urhiin emnelegeer orood garch baimaar d