
Уг тэмцээнд 600 тамирчин оролцон, хүч бяраа үзжээ. Багийн дүнгээр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн тамирчид тэргүүлсэн бол хоёрдугаар байрт “Женко” клубынхэн шалгарсан байна. Харин гуравдугаар байрт Сэлэнгэ аймгийн “Хангарьд” клубын тамирчид, дөрөвдүгээр байрт мэргэжлийн сургалттай Биеийн тамир спортын дунд сургуулийн тамирчид шалгарчээ.
Дашрамд сануулахад, мэргэжлийн сургалттай Биеийн тамир спортын дунд сургуулийн тамирчдаас эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд хүч үзсэн М.Долгоржав мөнгөн медаль, эрэгтэйчүүдийн 40 кг-ын жинд Ч.Чинхүсэл мөнгөн медаль, 44 кг-ын жингийн ангилалд Ш.Эрдэнэбаатар хүрэл медаль, 48кг-ын жинд Г.Мөнхбат мөнгөн медаль, Э.Пүрэвбаатар хүрэл медаль, 75 кг-д Д.Урианхай хүрэл медаль тус тус хүртсэн байна.