Хаврын тэргүүн шалгаруулах харваа боллоо

Хуучирсан мэдээ: 2010.04.05-нд нийтлэгдсэн

Хаврын тэргүүн шалгаруулах харваа боллоо

Монголын уламжлалт Харваачдын холбооны  хаврын тэргүүн шалгаруулах харваа энэ сарын 3-нд сурын талбайд боллоо. Мөнх тэнгэрийн дор  нум сумаа ариутгах галын тахилгаар эхэлсэн уг харваанд харваачид үндэсний хувцастай, нум сумны иж бүрэн хэрэглэлтэйгээ ирэхийг харвааг зохион байгуулагчдаас шаардсанаар эртний харвааны дэг жаягийг санагдуулам орчин бүрдсэн байлаа.
Хаврын харваа эхлэхэд харваачид 40 метрийн зайтай гахайн дүрстэй босоо бай,  60 метрийн зайтай тэлүүр арьсны дүрстэй бай, 80 метрийн зайтай бамбайны дүрстэй бай, 100 метрийн зайтай давуулан  харваж онох хэвтээ байнд шат дараалан харваж онч мэргээ сорьсон. Уламжлалт энэ харвааны төрөл нь харваачдаас ихээхэн ур чадвар шаардахын зэрэгцээ сум хасаа харвааных булцуутай биш, хурц үзүүрэн зэвтэй тул аюулгүй ажиллагааг дээд зэргээр сахих ёстой болж байна.
Харвааны дүн гарахад эрэгтэй харваачдыг Орхон-Уул аймгийн н.Ёндон, Дорнод аймгийн И.Батцахиур, Баян-Өлгий аймгийн улсын мэргэн н.Баярсайхан нар нийт оноогоор тэргүүлсэн бол эмэгтэйчүүдийг Алдар спорт харвааны улсын мэргэн Д.Норжмаа, Улаанбаатар хотын Д.Пүрвээ,  улсын мэргэн н.Батжаргал нар тэргүүлжээ. Цаашдаа уламжлалт энэ харвааны төрлөөр олон улсын тэмцээнд харваачдыг оролцуулах юм байна.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж