
Өвөрхангай аймгийн “Их Монголын хүчтэн” дэвжээний бөхчүүд Дорнод, Хэнтийн хүчтэнгүүдэд нэг ч өвдөг шороодолгүй давамгайлсан бол даян аварга Г.Өсөхбаярын ахалсан Архангайн “Бөх билэгт” дэвжээнийхэн Улсын гарьд Н.Ганбаатарын ахалсан Говь-Алтайн “Хантайшир” дэвжээний бөхчүүдийн хувьд хүчтэй өрсөлдөгч байж чадсангүй. Мөн бөхийн хөгжил тааруу гэгдэх Сүхбаатар аймгийн бөхчүүд Дундговь аймгийн “Хур Харцага” дэвжээний хүчтэнгүүдийг барилдааны дүнгээр тэргүүлсэн байна. Харин удаахь өдөр болсон барилдаанд Сүхбаатарын бөхчүүд Баян-Өлгий, Дархан-Уул аймгийн “ Таван богд”- ын дэвжээг, Увс аймгийн “Увс нуур” дэвжээ “Дүнжингарав” дэвжээг тус тус ялжээ. Өөр дэвжээд ч эдгээр өдрүүдэд барилдаж нутаг усны нэрээ гаргажээ .