Д.Зоригт сайдын асуудлыг удахгүй хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2011.01.10-нд нийтлэгдсэн

Д.Зоригт сайдын асуудлыг удахгүй хэлэлцэнэ

Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод хариуцлага тооцох талаар Ц.Батбаяр нарын УИХ-ын гурван гишүүн асуудал хүргүүлээд байгаа. Огцруулах шаардлагатай гэж үзэж байгаа үндэслэлээ тэдгээр гишүүд эрчим хүчний бодлого муу байна. Мөн нийслэл хотын утааг багасгах талаар оновчтой ажил хийлгүй улсын хөрөнгийг оновчгүй зүйлд зарцуулж байгаа гэж үзсэн.

Утаагүй түлш үйлдвэрлэх тендерийн санхүүжилт болох 17 тэрбум төгрөгөөс хоёр тэрбумыг “Аморе энтернэшнл” компанид зүгээр өгчихсөн зэрэг шалтгааны улмаас түүнийг огцруулах шаардлагатай гэж үзсэн. Харин энэ асуудал нь Ерөнхий сайдын албан айлчлалын улмаас түр хугацаагаар хойшлогдсон.  Энэ хугацаа нь маргааш Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд  хүрэлцэн ирснээр дуусгавар болох тул асуудлыг авч хэлэлцэх ёстой юм.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж