Борнуур, Жаргалантын зам засварлах тендер зарлажээ

Хуучирсан мэдээ: 2011.01.10-нд нийтлэгдсэн

Борнуур, Жаргалантын зам засварлах тендер зарлажээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Монгол улсын Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамнаас Борнуур, Жаргалантын чиглэлийн 32 км замыг шинэчлэн засварлах барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах битүүмжилсэн тендер зарлаад байна. Монгол Улсын Засгийн газар Германы Сэргээн босголт, зээлийн банкнаас Борнуур, Жаргалантын замыг шинэчлэх төсөлд санхүүгийн туслалцаа авсан бөгөөд хүлээн зөвшөөрөгдсөн санхүүжилтийг тендерийн бичиг баримтад дурьдсаны дагуу хэрэглэх төлөвлөгөөтэй байгаа ажээ.  Тендерт шалгарсан оролцогч барилгын ажлыг эхлүүлснээс хойш календарын 12 сард багтаан ажлыг дуусгах ёстой юм. Монгол Улсын хатуу ширүүн өвлийн улирлаас шалтгаалан барилгын ажлын улирал дөрөвдүгээр сарын дундаас аравдугаар сарын дунд хүртэл үргэлжилнэ гэж төлөвлөжээ.

    Тендерт оролцогч сүүлийн гурван жилийн хугацаанд ерөнхий гүйцэтгэгчээр нь ажиллаж үүний дотроос аль нэг жилд нь 4.8 сая ам долларын (дууссан болон хийгдэж буй ажлын гүйцэтгэлийг оруулаад) барилгын ажлыг хийсэн байх, хөрвөх чадвар бүхий активууд болох санхүүгийн боломж, зээлийн хязгаар, бусад санхүүгийн бэнчингээ харуулах учиртай юм байна. Тендерийн бичиг баримтын нэг иж бүрдлийг буцаан төлөгдөхгүй нөхцлөөр 700 мянган төгрөг буюу түүнтэй дүйцэх хөрвөх валютаар худалдан авах ажээ. Түүнчлэн бүх тендерт оролцогч 96,000.00 ам доллар болон эсхүл түүнтэй дүйцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютын тендерийн баталгааг гаргах зэрэг шаардлага өндөртэй байх юм. Тендерийн хугацаа  нэгдүгээр сарын 24 хүртэл үргэлжлэх ажээ.

    Д.Цээнэ

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж