Өрлөг дулаалгын материал нийлүүлэх тендер зарлажээ

Хуучирсан мэдээ: 2011.01.10-нд нийтлэгдсэн

Өрлөг дулаалгын материал нийлүүлэх тендер зарлажээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Дулааны IY цахилгаан станц  нь эрх бүхий тендерт оролцогчдоос ДЦС-4 ТӨХ Компанид шаардлагатай өрлөг дулаалгын материалыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.   Тендерийн бичиг баримтыг (хvсвэл нэмэлт хувийг) бичгээр хvсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгvй нөхцөлтэйгээр иж бvрдэл бvрийг нь  150000  төгрөг, эсхvл тvvнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь нээсэн өдрөөс эхлэн  35 хоногийн дотор хvчинтэй байх аж.

    Тендерийн хамт тендерт оролцохоор санал болгож байгаа үнийн дүнгийн   хоёр хувьтай тэнцэх хэмжээний төгрөг (эсхvл тvvнтэй тэнцэх чөлөөтэй хөрвөх валют)-ийн дvнтэй тендерийн баталгаа ирvvлнэ.   Тендерийг 2011 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн  10 цаг  0 минутаас өмнө тус  станцын хаягаар ирvvлэх ёстой бөгөөд нээлтэд оролцох хvсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2011 оны нэгдүгээр сарын 31 -ний өдрийн  10 цаг   30 минутад нээх гэнэ.

    Ж.ГЭГЭЭ

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж