Та халдашгүй эмэгтэй мөн үү?

Хуучирсан мэдээ: 2011.01.10-нд нийтлэгдсэн

Та халдашгүй эмэгтэй мөн үү?

Халдашгүй байдлаа  алдахад хүргэдэг зүйлс
-Охинд чинь ямар нэг залуу ямар ч хүндэтгэлгүйгээр, түүнийг хайрлах сэтгэлгүйгээр хандахыг хараад тэрхүү үйлдлийг тэвчиж чадахгүй атлаа нөхөр чинь дээрх байдлаар  хандахад нь та тэвчиж өнгөрүүлдэг.
-Өөрөө өөрийнхөө төлөө чухам юу хийвэл дээр гэдгийг  мэдсээр байж юу ч хийдэггүй.
-Нөхөр чинь таныг зэмлэн буруушаах вий гэсэн айдас дор амьдардаг.
-Нөхрийнхөө хайр халамжийг бүрэн дүүрэн хүртэж, халамжлуулж хайрлуулж чаддаггүй.
Нөхрийгөө хайрлаж халамжлах нь зүй ёсны хэрэг боловч тэр ч гэсэн таныг хайрлаж халамжлах ёстой билээ. Таныг хайрлаж халамжлахгүй байгааг тоохгүй өнгөрөөснөөр та ч мөн адил өөрөө өөрийгөө хайрлах, хүндлэх сэтгэлээ гээж байдаг.
Эдгээр “Өөрийгөө үл хүндлэх тойрог” гэж нэрлэдэг. Эрчүүдийн гомдоож, дээрэнгүй хандахыг  тоохгүй өнгөрөөдөг  харилцаа муугаар төгсдөг. Жишээ нь: нөхөр чинь таныг элдвээр хочлон дуудах, гомдсон ч юм уу, уурласан байхад чинь таныг аргадаж тайтгаруулахгүй байх, гэр бүлийнхээ харилцааны талаар түүнтэй ярилцах гэхэд чинь дургүйцэж, ойлгохгүй, хүнд байдалд оруулж байдаг. Харин энэ бүхний эсрэг өөрийнхөө төлөө юу ч хийхгүй, энэхүү бүдүүлэг байдалтай эвлэрсний эцэст та уурлаж үглэж байдаг, дарамт шахалтанд байгаа мэтээр өөрийгөө төсөөлдөг, амьдралдаа сэтгэл хангалуун биш эмэгтэй болон хувирна. Өөрөө өөртөө сэтгэл ханамжтай байж чаддаггүй хүний өөрийгөө хүндлэх үзэл нь алга болдог билээ. Ийнхүү таны өөрийгөө хүндлэх үзэл чинь цаг хугацаа өнгөрөх тусам багассаар эцэст нь таныг эр хүн гомдоож дээрэлхэх тохиолдолд та өөрийгөө хамгаалах чадваргүй болхо ба энэ үйлдэл хэзээ ч төгсөхгүй дахин давтагдсаар байх болно
Өөрийгөө үл хүндлэх тойрог
Эр хүн таныг доромжилно.
Та өөрийнхөө төлөө юу ч хийхгүй байсаар
Өөртөө сэтгэл ханамжгүй болно
Өөрийгөө хүндлэх үзэл чинь багасна.

Эр хүн таныг үл ойшоодог байдлаас гарахын тулд өөрийнхөө төлөө бүхнийг хийж, хайр халамжийг эр хүнээс /нөхрөөсөө/ хүртэх эрхтэй хүн гэдгээ өөртөө баттайгаар ойлгуулах хэрэгтэй. Ингэснээр таны өөрийгөө хүндлэх үзэл, өөдрөг үзэл чинь аажмаар өсөж, амьдралыг гэрэл гэгээтэй хардаг болох ба бусдад зориулдаг тэр их хайр халамжаа өөртөө зориулж чаддаг болно.
Эрчүүдийн тухай нууц номоос

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж