Ц.Шинэбаяр тусгай хяналтын дэд хороонд хандах уу

Хуучирсан мэдээ: 2011.01.10-нд нийтлэгдсэн

Ц.Шинэбаяр тусгай хяналтын дэд хороонд хандах уу

УИХ-ын гишүүн, МАХН-ын түр штабын ерөнхий зохицуулагч Ц.Шинэбаяр намынхаа нэрийг авахын төлөө Ардын намын удирдлагуудтай ширүүхэн өрсөлдөж буй. Хууль эрх зүйн үүднээс МАХН нэрийг авах бүрэн бололцоо бий, харин Ардын намынхан айж байна хэмээн тэрбээр удаа дараа мэдэгдсэн. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газраас Ц.Шинэбаяр тэргүүтэй түр штабынхан нэрийн лавлагаа хүссэн байна. Харин тэрбээр гаргаж өгөхгүй удаад байгаа лавлагаагаа авахаар өөрөө өнөөдөр бүртгэлийн газрыг зорих аж. Мөн тэрбээр өөрийнх нь машиныг тагнаж, мөргөсөн гэх мэдээлэл хийж байсан. Энэ талаараа УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд хандах сурагтай.

Эх сурвалж: “Улс төрийн тойм” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж