Шарталттай тэмцэх арга бий

Хуучирсан мэдээ: 2011.01.10-нд нийтлэгдсэн

Шарталттай тэмцэх арга бий

Шараа тайлах янз бүрийн арга байдаг! Согтууруулах ундаа гарч ирсэн
цагаас хойш соёл иргэншил бүр шар тайлах арга хайж ирлээ гэж “The
Guardian” сонины хуудаснаа Жули Биндел бичсэн байна.

Жишээлбэл,
Хятадад өтгөн ногоон цай уудаг бол Италид хар кофе уудаг. Румын, мексик,
туркууд таван цулын тостой, саримас, давстай шөл уудаг гэнэ. Америкчууд
улаан лоолийн шүүстэй түүхий өндөг, польшууд дарсан ногооны шүүс уудаг
бол япончууд дарсан интоор, германчууд давсалсан селедка загасыг идэн
шараа тайлдаг ажээ.

Зохиогч цааш нь бичихдээ: “Үүнийг муухай гэж
бодвол Монголд битгий архи хэтрүүлээрэй. Тэнд улаан лоолийн шүүсэнд
дарсан хонины хос нүд өгдөг” гэжээ. Харин оросууд халуун усанд хусны
мөчиртэйгээр орох юм. Сицилийнхэн бухын хатаасан чив иддэг гэж тэрбээр
өгүүлсэн байв. Голландчууд хэдэн лааз шар айраг уудаг нь хамгийн зкөв
шалгагдсан арга хэмээн зохиогч бичжээ.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж