Хуучирсан мэдээ: 2011.01.10-нд нийтлэгдсэн

Арьс цахлайтсан үед

Цахлайтсан арьсанд хамгийн тохиромжтой зvйл бол савантай ус юм. Өглөө оройд нvvр цэвэрлэгч зориулалтын сvvн шингэнээр нvvрээ арчиж цэвэрлэнэ.

Тvvний дараагаар болж өгвөл натураль тос, ариутгасан загасан тос , гахайн өөхөөр бэлтгэсэн ланолин суурьтай тос тvрхэх сайн. Цахлайтсан арьсанд дотоодын тоснууд илvv тохиромжтой байдаг. Шилжилтын насны охид хөвгvvд тосыг буруу хэрэглэсний улмаас батга үүсдэг. Яагаад гэвэл тосны булчирхай их идэвхитэй ажилладаг учир тос тvрхсэн бол ялангуяа унтахын өмнө заавал тосны vлдэгдлийг  цэвэрлэгчээр арчиж авна. Бас өдөр тос тvрхээд гадуур явж болохгvй. Хуурай уур амьсгалтай, салхи ихтэй үед тосон дээр шороо тоос ихээр хуримтлагдана. Нүүрний тосыг  унтахын өмнө тvрхэх боловч унтахдаа заавал арчиж цэвэрлэнэ. Арьс цахлайтах нь гэдэс дотортой холбоотой. Өтгөн хатдаг бол ходоод гэдсээ угаах шаардлагатай. Буцалсан ус уух нь сайн гэдгийг сануулья. Цахлайтсан арьсанд хуурай пудр тvрхэж болохгvй . Сvvн шингэн , өндөгний шар , өргөст хэмхээр арчих сайн . Дээрхи зөвлөгөөг 3-4 хоног сахихад таны нvvрний арьс зөөлөрч эхэлнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж