Жишээлбэл, Хятадад өтгөн ногоон цай уудаг бол Италид хар кофе уудаг. Румын, мексик, туркууд таван цулын тостой, саримас, давстай шөл уудаг гэнэ. Америкчууд улаан лоолийн шүүстэй түүхий өндөг, польшууд дарсан ногооны шүүс уудаг бол япончууд дарсан интоор, германчууд давсалсан селедка загасыг идэн шараа тайлдаг ажээ.
Зохиогч цааш нь бичихдээ: “Үүнийг муухай гэж бодвол Монголд битгий архи хэтрүүлээрэй. Тэнд улаан лоолийн шүүсэнд дарсан хонины хос нүд өгдөг” гэжээ. Харин оросууд халуун усанд хусны мөчиртэйгээр орох юм. Сицилийнхэн бухын хатаасан чив иддэг гэж тэрбээр өгүүлсэн байв. Голландчууд хэдэн лааз шар айраг уудаг нь хамгийн зкөв шалгагдсан арга хэмээн зохиогч бичжээ.
Ш.Мягмар