Тунист үймээний улмаас 14 хүн үрэгдэв

Хуучирсан мэдээ: 2011.01.10-нд нийтлэгдсэн

Тунист үймээний улмаас 14 хүн үрэгдэв

Тунист аюулгүй албаныхантай гаргасан мөргөлдөөний үеэр наад зах нь 14 хүн амь үрэгдсэн гэж ням гаригт “Agence France-Presse” мэдээлжээ.

Дотоод хэргийн яамныны мэдээгээр Тунисийн баруун хэсэг болон Кесарин хотод найман хүн алагдсан байв. Дээд сургууль төгссөн өндөр мэргэжилтнүүдийн дунд ажилгүйдэл ихэсч, хүнсний барааны үнэ нэмэгдсэн  зэргээс үймээн самуун гарч эхэлсэн юм. Орон нутгийн 26 настай залуу амиа егүүтгэсний дараа үймээн газар авсан юм. Зөвшөөрөлгүй наймаа хийлээ гэж дээд боловсролтой залуугийн жимс, ногоог хураасны дараа тэр өөрийгөө шатаасан.

Засгийн газрын нийгмийн бодлогод ерөнхийлөгчийн Зин эль-Абидин Бен Алийн (Zine El Abidine Ben Ali) намын байр зэрэгт халдаж байлаа.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж