Ариэль Шарон чимхэлтийг мэдэрч байна

Хуучирсан мэдээ: 2011.01.10-нд нийтлэгдсэн

Ариэль Шарон чимхэлтийг мэдэрч байна

Таван жилийн өмнө комонд орсон Израилийн ерөнхий сайд асан Ариэль Шароны эмч түүнд гар  хүрэхийг мэдрэх болсон гэж мэдэгдэв. Эмч Шломо Сегевийн (Shlomo Segev) “Associated Press” агентлагт ярьснаар экс ерөнхий сайд чимхэлтийг мэдэрч байгаа гэнэ. Харин мэдрэлт нь хэрхэн юугаар илэрч байгааг тэр хэлсэнгүй. Үүнээс гадна түүнд хандахад нүдээ нээдэг болсон гэж хэлсэн байна. Энэ нь түүний биеийн байдал сайжирч байгаатай холбоотой эсэх нь бас тодорхойгүй.

Гэтэл Шароны хэвлэлийн төлөөлөгч байсан Раанан Гиссин (Raanan Gissin) өвчтөний биеийн байдалд сүүлийн үед өөрчлөлт гараагүй гэсэн байлаа. Одоо Шарон Тель-Авивын нэгэн эмнэлэг байгаа бөгөөд дахин мэс засал хийхийн өмнө түүнийг гэрт нь түр хугацаагаар аваачсан байна.

Ариэль Шарон 2006 оны нэгдүгээр сарын 4-нд инсультын улмаас комонд ороод ухаангүй байгаа билээ. Түүнийг ухаан эргэн орох магадлал маш өчүүхэн гэж эмч нар хэлсэн юм.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж