Хачирхалтай судалгаанууд

Хуучирсан мэдээ: 2011.01.10-нд нийтлэгдсэн

Хачирхалтай судалгаанууд

Орчин үеийхэн хамгийн хурдан
Өнөөгийн хүмүүс илүү хурдан алхдаг болсон гэнэ. Ричард Вайсманы  явуулсан судалгаагаар хүмүүсийн явган алхах хурд 1994 оныхоос харьцангуй нэмэгдсэн аж. Судалгааг дэлхийн 35 хотын иргэдийн дунд явуулсан байна. Алхааныхаа хурдаар Сингапурчууд дэлхийд тэргүүлдэг гэнэ.
Үрийн шингэн стресс тайлдаг уу ?
Судалгааны зорилго юу болохыг эрдэмтэд тайлбарлаагүй ч судалгааг удирдан явуулсан эрдэмтэд цөм эрчүүд байснаар үүнийг ойлгож болно. 1986 онд явуулсан уг судалгаа эр бэлгийн эс агуулдаг үрийн шингэний найрлага дахь бодис сэтгэл гутралыг эмчлэхэд тустай болохыг тогтоосон байна.  Судалгааны үр дүн олон асуултанд хариулт өгч чадаагүй болохоор цааш өрнөсөн нь гарцаагүй.
Хосууд яагаад ижилсдэг вэ?
Сэтгэлээ хуваалцдаг хүмүүсийн хувирал, хөдөлгөөн яваандаа адил болсон байхыг судалгаа харуулжээ. Роберт Зажонкийн явуулсан дээрх судалгаа гэр бүлийн хоёр нас ахих тусам улам адилхан болдгийг тогтоосон байна. Мэдээж хоол унд, орчин, нөхцөл үүнд нөлөөлдөг ч гол шалтгаан нь сэтгэл гэж эрдэмтэд үзжээ.  \
Ширтэлтийн хүч
Хэрэв та хэн нэгэн рүү ширтэж байгаад барьж байсан зүйлээ унагаавал  ширтэж байсан хүн чинь хамгийн түрүүнд танд туслах болно гэдгийг эрдэмтдийн явуулсан судалгаа харуулжээ. Хэдий тэр өөрийг нь ширтэж байгааг анзаараагүй байсан ч тэр. Магадгүй танд хэн нэгний тусламж хэрэгтэй бол сайн ширтэх хэрэгтэй гэнэ шүү.
Сэтгэл зүйч Харт, Болтз нарын 1993 онд явуулсан судалгаа нохой тэжээдэг хүн жирийн хүнийг бодвол илүү яриа хөөрөөтэй байдгийг харуулжээ.  Асуудлын гол нь нохойд байгаа аж.  Машинд дуртай хүмүүс машины тухай, хөлбөмбөгт дуртай хүн хөлбөмбөгийн тухай их ярьдаг. Харин эрдэмтэд яагаад нохой тэжээдэг хүнийг сонгосон нь хачирхалтай.
Өөрийгөө танихуй
Алан Хобстер гэгч 2001 онд тархиндаа хүнд гэмтэл авчээ.  Харин тэрбээр энэ үед зүүд, нойронд нь ямар өөрчлөлт гарч байсныг тэмдэглэхийн тулд мууран дээрээ үүнтэй төстэй судалгаа явуулсан байна.
Уг хачирхалтай судалгаа асар хүчтэй шүүмжлэлд өртөж, сэтгэл зүйн олон судлалд ёс зүйн асуудлыг авч үзэхэд хүргэсэн байна. 1976 онд эрчүүдийн шээс хэр удаан үргэлжилдэгийг тогтоох  туршилт явуулжээ. Тэднийг юу ийм туршилт хийхэд хүргэснийг мэдэхгүй ч бие биенээ таньдаг эрчүүд бие засахдаа бие биенээсээ хол зогсдог бөгөөд харин танихгүй эрчүүдтэй ойр зогсдог байна. Тэд бие биенээсээ хол зогсох тусмаа удаан шээдэг бол ойр тусмаа хурдан бие засдаг байна.
Гижиг төрөлхийн үү эсвэл ?
Профессор Кларенс хүний гижиг төрөлхийн эсвэл олдмол хариу үйлдэл болохыг нотлохыг хүсчээ. Хамгийн хачирхалтай нь тэрбээр өөрийнхөө хүүхдүүд дээр туршилтаа явуулсан аж. Тэрбээр хүүхдүүдээ гижигдэж ямар хариу үйлдэл үзүүлэхийг нь ажиглаж тэмдэглэдэг байжээ. Хэдийгээр түүний туршилтын протокол алга болсон ч гижиг төрөлхийн гэдэг дүгнэлтэнд хүрсэн байна.
Өөр нэгэн хачирхалтай судалгаа бол амьтан сургагч Скиннер гэгч зорилгоо мартсан шуудан зөөгч тагтаанд очих газрыг нь зааж өгөх мэргэн арга олжээ. Тэрбээр шувууны толгойд харааны шил суурилуулсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж