Хуучирсан мэдээ: 2011.01.10-нд нийтлэгдсэн

“Facebook” хаагдахгүй

“Facebook” олон нийтийн сүлжээг үүсгэн байгуулагч Марк Зукерберг ядаргаанаас болж энэ гуравдугаар сард 500 сая хэрэглэгчтэй тус вэб сайтыг хаахаар болсон гэсэн мэдээлэл интернэтээр цацагдсан байна. “Facebook миний хяналтаас гарч байна. Харин энэ компанийг ажиллуулна гэдэг миний амьдралыг сүйтгэж байна. Энэ солиоролд цэг тавих хэрэгтэй” гэж тус эх сурвалж мэдээлж байсан юм. Гэхдээ энэ нь худлаа гэнэ. Энэ цуурхал “Weekly World News” вэб сайтад нэгдүгээр сарын 8-нд тавигдсан нийтлэлээс гаралтай аж. Тус вэб сайт “2011 онд харь гаригийн хөлгүүд дэлхий рүү дайрна” эсвэл “Жорж Клүүни ерөнхийлөгчид өрсөлдөж байна”  зэрэг худал мэдээлэл тавьж, уншигчдыг татдаг юм. Харин энэ цуурхлын дараа “Facebook” компанийн зүгээс “Бид үйл ажиллагаагаа зогсоох талаар мэдэгдэл хийгээгүй. Иймээс урьдын адил ажиллах болно. Бид хаашаа ч явахгүй. Дөнгөж эхэлж байна шүү дээ” гэсэн мэдэгдэл хийжээ.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж