
Английн алдарт хөлбөмбөгч Дэвид Бэкхэм тун удахгүй дөрвөн хүүхдийн эцэг болох гэж байна. Түүний эхнэр дуучин, загвар зохион бүтээгч Викториа бие давхар болсон бөгөөд энэ зун амаржих ажээ. Энэхүү баярт мэдээг тэдний хэвлэлийн төлөөлөгч Жо Милой өнгөрсөн ням гаригт мэдээлсэн байна. Хэвлэлийн төлөөлөгч Жо Милой “Хосууд энэ зун дөрөв дэх хүүхдээ өлгийдөн авна. Тэд үнэхээр баяртай байгаа. Бруклин, Ромео, Круз нар ч дүүтэй болох гэж байгаадаа маш их баяртай байгаа. Одоогоор хүүхдийнхээ хүйсийг тодорхойлоогүй байгаа учир зарлах боломжгүй байна” гэжээ.
Хосууд гурван хүүтэй ба Бруклин 11, Ромео 8, Круз 5 настай юм.
Н.Наран