
Лас Вегас хотноо энэ сарын 6-9-ний хооронд болж өнгөрсөн CES буюу Consumer Electronics Show-ны үеэр Өмнөд Солонгосын LG корпораци HOM-BOT хэмээн нэрлэсэн робот тоос сорогч танилцууллаа. HOM-BOT нь хос камер, хэт авианы болон хэт ягаан туяаны мэдрэгчний тусламжтайгаар цэвэрлэгээ хийхээс гадна гадны биеттэй мөргөлдөхөөс зайлсхийх гэнэ. Сонирхолтой нь, робот тоос сорогч ердөө 9 см өндөртэй ажээ.
С.Цэлмэг
Бичлэгийг ЭНД дарж үзнэ үү