Ц.Хулан охинтойгоо үндэсний хувцсаар гоёв

Хуучирсан мэдээ: 2011.01.10-нд нийтлэгдсэн

Ц.Хулан охинтойгоо үндэсний хувцсаар гоёв

“Цэцдийн толгой авдаггүй төртэй байхыг хүсдэг
Цэцгийн толгой тасалдаггүй үртэй байхыг хүсдэг” хэмээн шүлэглэдэг Д.Нацагдоржийн шагналт, “Болор цом”-ын хошой эзэн хатагтай Ц.Хулан донжтой хувцасладгаараа алдартай. Тэрбээр өчигдөр болсон” Алтан өд” наадамд яруу найргийн төрөлд шилдгээр шалгарсан зохиолч Д.Одгэрэлд “Алтан өд”-ийг гардууллаа. Цэнхэр өнгийн чамин хийцтэй монгол дээл, хантаазаар гоёсон  тэрбээр шагнал гардуулж байхад улаан дээлээр гоёсон охин нь тайзан дээр гүйгээд гараад ирэв. Хэвлүүхэн гэгч нь тайзан дээр ээжийнхээ араас алхаж гарч ирсэн бяцхан охиныг хүмүүс нүүрэмгий, хөөрхөн охин юм гэлцэж байлаа. Ээж охин хоёрын үндэсний хувцасны хоршил энэ үдшийн бас нэг чимэг байв. 

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж