Acer Liquid Mini, beTouch E210 шинэ смартфон

Хуучирсан мэдээ: 2011.01.10-нд нийтлэгдсэн

Acer Liquid Mini, beTouch E210 шинэ смартфон

Acer компани Android Froyo үйлдлийн системтэй Liquid Mini болон beTouch E210 загварын хоёр шинэ бүтээгдэхүүнээ танилцууллаа. Liquid Mini нь Liquid-ийн арай жижигрүүлсэн загвар бол beTouch нь QWERTY товчлууртай смартфон юм. Liquid Mini нь 3,2 инчийн HVGA дэлгэцтэй, 600MHz Qualcomm процессортой, 512MB RAM, 512MB ROM, 5,0 мегапиксел камертай, ирэх дөрөвдүгээр сард худалдаанд гарах ажээ. Харин beTouch E210 нь 2,6 инчийн QVGA дэлгэцтэй, 416MHz ST Ericsson PNX6715 процессортой, 256MB RAM, 512MB ROM, 3,0 мегапиксель камертай юм. beTouch E210 гуравдугаар сард худалдаанд гарах гэнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж