“МанЮ” том тулаанд ч мөн яллаа

Хуучирсан мэдээ: 2011.01.10-нд нийтлэгдсэн

“МанЮ” том тулаанд ч мөн яллаа

Английн Премьер лиг энэ долоо хоногт амралтаа авсан ч FA Cup буюу Английн хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээний гуравдугаар тойргийн тоглолтууд боллоо. FA Cup-ын хамгийн сонирхолтой, олны анхаарлыг татаж байсан тоглолт Манчестерийн Олд траффорд цэнгэлдэхэд өрнөсөн. Рой Хожсоны ажлыг хүлээн авсан Кенни Далглиш 20 жилийн дараа “Ливерпуль”-ийг удирдан талбайд гарсан бол энэ жил нэг ч тоглолтод хожигдоогүй байгаа Сэр Алекс Фергусон энэ амжилтын буухиагаа үргэлжлүүлэхээр цэнгэлдэхэд орж ирсэн юм. Тоглолтын цорын ганц гоолыг Рьян Гиггс торгуулын цохилтоор оруулж, өнгөрсөн наймдугаар сараас хойш гоол хийгээгүй байсан тааруу үзүүлэлтээ зогсоолоо. Уэйльсийн ахмад тоглогч маань “Улаан чөтгөрүүд”-ийн эгнээнд 855 дахь тоглолтдоо оролцож, 157 дахь гоолоо бүртгүүлсэн байна. Үүний дараа Стивэн Жеррард Майкл Каррикийн хөл рүү жийж орсон гэх шалтгаанаар дэлхийн номер нэг шүүгч Ховард Уэббээс улаан хуудас хүртэн тоглолтыг орхисон. Хүнд байдалд орсон Далглиш анхны тоглолтоо хожигдлоор эхлүүлэх нь ийнхүү тодорхой болсон юм. “МанЮ”-гийн хамгаалагч Эванс булангаас ирсэн бөмбөгийг мөргөсөн ч тооны харьцааг холдуулж чадсангүй. Ийнхүү “Улаан чөтгөрүүд” дараагийн тойрогт Чампионшип лигийн баг “Саутхэмптон”-той таарлаа.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж