МАН-ын бүлэг маргааш хуралдана

Хуучирсан мэдээ: 2011.01.10-нд нийтлэгдсэн

МАН-ын бүлэг маргааш хуралдана

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдах ёстой ч, маргааш болгон хойшлуулаад байна. Бүлгийн хуралдааныг ийн хойшлуулсан нь УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийнхнээс гаргах дүгнэлт зэргийг харгалзан, хуралдаанаа хийх болсонтой холбоотой гэнэ. Харин УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдсан ч, парламентын сэтгүүлчид ажлын хэсгээс гаргах шийдвэр, нэр бүхий гишүүдийн боловсруулж байгаа хуулийн төсөл зэргээс хамаарч, ажлаа үргэлжлүүлэх эсэхээ шийднэ гэсэн байр суурь баримталж буй тул тус бүлгийн хуралдааны мэдээллийг авсангүй.

Г.Дарь  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж