Хуучирсан мэдээ: 2011.01.10-нд нийтлэгдсэн

Автомашин шатжээ

Аврах гал унтраах ангиудад өчигдөр Улаанбаатар хотоос гал түймрийн хоёр, галын зөрчлийн хоёр, Сэлэнгэ аймагт гал түймрийн нэг дуудлага тус тус ирсэн байна. Тухайлбал, нийслэлийн Хан-Уул дүүргийн наймдугаар хороонд иргэн Б-гийн УБТ 81-04  улсын дугаартай Ниссан загварын суудлын автомашин бүрэн, 6х8 метрийн  хэмжээтэй гражийн дээврийн хэсэг шатаж байсныг  Аврах гал унтраах 30 дугаар ангийн тасаг унтраажээ. Мөн Сүхбаатар дүүргийн есдүгээр хороо, Алтайн 10 дугаар гудамжинд иргэн Х-ны 6х5 метрийн хэмжээтэй байшингийн хана шатаж байсныг Аврах гал унтраах 10 дугаар ангийн нэгдүгээр  тасаг унтраасан байна.

Харин Сэлэнгэ аймгийн Мандал сумын хоёрдугаар багийн иргэн Б-ын машинд ачсан хураалттай өвс шатаж байсныг Аврах, гал унтраах 19 дүгээр анги унтраажээ.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж