
Тус ажлын хэсгийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар ахалж байгаа юм. УИХ-ын даргаас өгсөн зөвлөмжөөр бол УИХ-ын үйл ажиллагааг сурвалжлах сэтгүүлч нь таваас доошгүй жил ажилласан байх ёстой гэсэн заалт тавьсан нь Үндсэн хуультай зөрчилдөж болзошгүй тул өөрчлөх шаардлагатай гэсэн чиглэлийг өгсөн. Энэ дагуу ажлын хэсэг шийдвэрээ гаргахаар ярилцаж байна.
Харин УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Ц.Сэдванчиг, Д.Ганхуяг нар УИХ-ын дэгийн тухай хуульд заасан байнгын хорооны хуралдааныг хаалттай болгоод буй заалтыг нээлттэй болгох чиглэлээр хуулийн төсөл боловсруулаад байгаа билээ.
Г.Дарь