Амьд мал, хөлдөөсөн үр импортолно

Хуучирсан мэдээ: 2011.01.10-нд нийтлэгдсэн

Амьд мал, хөлдөөсөн үр импортолно

Энэ оноос эхлэн манай улс Канад улсаас махны чиглэлийн үүлдрийн амьд үхэр болон хөлдөөсөн үр хөврөл импортлон оруулж ирэхээр болсон байна. Дэлхий дээр махны чиглэлийн үхэр үржүүлгээр Канад улс тэргүүлдэг. Тус улсад өдгөө зөвхөн махны чиглэлээр 46 үүлдрийн үхэр үржүүлдэг бөгөөд дэлхийн 170 гаруй оронд сайн үүлдрийн үхрийн худалдаа эрхэлдэг брокер, дилертэй болж амжжээ. 37 улс оронд  амьд үхэр, 85 улсад хөлдөөсөн үр хөврөлийг импортолж ирсний дотор манай хоёр хөрш болон Казакстан улс багтсан байдаг. ОХУ л гэхэд Канадаас өндөр ашиг шимт үхэр, хонийг онгоцоор тээвэрлэн авчээ. Манай улсын хувьд хамтран ажиллах гэрээ байгуулаад байгаа ч чухам ямар үүлдрийн үхэр амьдаар авч, ямрыг нь үр хөврөлөөр авчрахаа одоогоор шийдээгүй байгаа аж.

Д.Цэц

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж