Оны шилдэг хүүхдүүд шалгарав

Хуучирсан мэдээ: 2011.01.10-нд нийтлэгдсэн

Оны шилдэг хүүхдүүд шалгарав

Өвөрхангай аймгийн Хүүхдийн төлөө зөвлөл,  Засаг даргын дэргэдэх Хүүхдийн төлөө Хэлтсээс Өвөрхангай аймгийн хүүхэд, өсвөр үеийнхний эрүүл чийрэг өсч бойжих, сурч боловсрох, авъяас чадварыг хөгжүүлэх, хамгаалах үйл хэрэгт оюун ухаан, сэтгэл зүтгэл, хүч хөдөлмөрөө дайчлан ажилласан байгууллага хамт олон, иргэд,  сурлага, авъяас чадвар, сайн үйлсээрээ үе тэнгийнхнийгээ манлайлсан хүүхэд багачуудыг шагнах арга хэмжээг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Тус арга хэмжээг оны өмнөхөн зохион байгуулж, “Аймгийн оны тэргүүний хүүхэд”-үүд, “Хүүхдийн анд нөхөр”, “Хүүхдийг дэмжигч байгууллага”-ыг шалгаруулсан юм.

 Авъяас билгээ нээн хөгжүүлж, сурлага, хөдөлмөр, урлаг спортын болон хүүхдийн оролцооны байгууллагад идэвхи санаачилгатай ажиллаж үе тэнгийхнийгээ манлайлсан “Аймгийн оны тэргүүний хүүхэд”-ээр Арвайхээр сумын ЕБ-ын 1 дүгээр сургуулийн 11 дүгээр  ангийн сурагч Ц.Наран-Эрдэнэ,  Уянга сумын  ЕБ-ын сургуулийн  9 дүгээр ангийн сурагч  Ц.Санжидмаа, Арвайхээр сумын ЕБ-ын II сургуулийн 11 дүгээр ангийн  сурагч Х.Балжинням, Хужирт сумын ЕБ-ын сургуулийн 11 дүгээр ангийн сурагч  Т.Баярсайхан, Арвайхээр сумын ЕБ-ын Мэргэд цогцолбор сургуулийн 11а ангийн сурагч Б.Нямсэмжаан, Арвайхээр сумын ЕБС-ын 2 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Л.Цэндсүрэн, Арвайхээр сумын ЕБ-ын Мэргэд сургуулийн 11 дүгээр ангийн сурагч М.Дуламсүрэн, Арвайхээр сумын ЕБС-ын 2 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Б.Наранжаргал, Баруунбаян-Улаан сумын ЕБ-ын сургуулийн 10 дугаар ангийн сурагч Э.Саранзаяа, Арвайхээр сумын  ЕБ-ын  II сургуулийн 11 дүгээр ангийн сурагч  Ц.Удвал нарыг шалгаруулан шагналаа.

Хүүхэд бүхний тэгш эрхийг хангаж, тэдэнд аз жаргал, инээд хөөр, баяр баясгалан, итгэл хайр хүртээж “Хүүхдэд ээлтэй Монгол” улсаа хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж буй  хүмүүсийг аймгийн 2010 оны “Хүүхдийн анд нөхөр”-өөр шалгаруулсан байна. Арвайхээр сумын Засаг дарга Гончигдорж, Эрүүл мэндийн газрын  мэргэжилтэн С.Батдолгор, аймгийн БТСГ-ын дасгалжуулагч Б.Мөнхжаргал, Мэргэд цогцолбор сургуулийн сургалтын менежер Н.Норгинханд, Төгрөг сумын ЗДТГ-ын Хүүхдийн эрхийн ажилтан  Ц.Болормаа нэр энэхүү шагналыг хүлээн авсан юм. Хүүхдийн эрүүл саруул өсөн бойжих, сурах хөгжих, хүмүүжих эрхийг хангаж, тэдэнд аз жаргал, инээд хөөр, баяр баясгалан, итгэл хайр хүртээж байгаа Хархорин сумын Гэгээрэл төв, Нарийнтээл сумын СӨБ-ын байгууллага, Хужирт сумын ЕБС-ийн дотуур байр, Ноён-Уул 102.6 FM радио, МерсиКор ОУ-ын Өвөрхангай аймаг дахь төлөөлөгчийн газрыг  аймгийн 2010 оны “Хүүхдийг дэмжигч байгууллага”-аар тодруулж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Хүүхдийн төлөө газрын шагнал болох “Авъяас” алтан медалиар Арвайхээр сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Ж.Хүнбишийг, “Сайн үйлс” медалиар Хүүхэд хөгжил төрийн бус байгууллагын номын санч О. Буяндэлгэрийг тус тус шагнасан байна.

Б.Батчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж