
Бруклин рүү нүүнэ гэгдээд байгаа “Нэтс” Мэлог түүний хамтрагч Чонси Биллапсын хамт авахыг хүсч байгаа аж. Хэрэв солилцоо явагдвал тэднээс гадна Энтони Картер, Шелдэн Уилльямс нар “Нэтс” багт ирж, зөрөөд “Нэтс”-ийн драфтын эхний тойргийн хоёр эрх, Дэвин Харрис, рүүки довтлогч Дэррик Фэворс, мэргэн бууч Энтони Морроу, Бэн Узо, Стефэн Грэхэм, Кьюнтон Росс нар “Денвер Наггетс”-ын мэдэлд шилжинэ. Хэрэв энэ солилцоо явагдвал 2005 оны наймдугаар сарын 2-нд Энтуан Волкерыг Бостоноос авах гэж Майамигийн хийсэн 13 тоглогч оролцсон нүсэр солилцоотой зэрэгцэнэ. Энэ шилжилт нь NBA-ын түүхэнд хамгийн олон тоглогч зэрэг оролцсон солилцоо болж байсан юм.
Мэло өөрөө Нью-Йоркийг сонирхож байгаа, учир нь Стаудмайер тус багт очсон. Ирэх жил Крис Полыг хотдоо авчрах зорилготой ажиллаж байгаа юм. Гэхдээ “Нэтс” Нью-Йорк хот руу нүүнэ. Мөн тэдний дараагийн бай нь Пол болоод байгаа билээ. Тэгэхээр Мэлогийн “Нэтс”-т ирэх магадлал нь улам ихэссээр л.
Энэ солилцоо явагдвал нэгэн цагт NBA-ын шилдэг хамгаалагчдын хослол гэгдэж байсан ахмад тоглогчид дахин нэгдэх нь. Мөн дээрээс нь Мэло. Дэлхийн хамгийн хүчирхэг сагсан бөмбөгийн сонирхолтой улирал үргэлжилсээр байна.
Score Studio