Хоёрдугаар ээлжийнхэн батламжаа гардлаа

Хуучирсан мэдээ: 2011.01.10-нд нийтлэгдсэн

Хоёрдугаар ээлжийнхэн батламжаа гардлаа

Ардчилсан нам нь Монгол орны өнцөг булан бүрт суугаа гишүүдээ Төрийн удирдлагаар мэргэшсэн менежер болгохоор бэлтгэж, энэ хүрээнд “Сум 330” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Хөтөлбөрийн хоёр дахь ээлжийн 35 суралцагч Удирдлагын академид суралцахад бэлэн болж, намын дарга Н.Алтанхуяг өнөөдөр тэдэнд сургалтын тэтгэлэгт хамрагдах батламжийг гардууллаа. Удирдлагын академид суралцах сургалтын төлбөр нэг сая төгрөг бөгөөд үүний 50 хувь буюу 500 мянган төгрөгийг тус нам дааж байгаа юм. Нийт 330 гишүүнээ “Сум 330” хөтөлбөрт хамруулахаар зорьж үүнд 165 орчим сая төгрөгийг зарцуулах тооцоог гаргажээ.

Ардчилсан нам нь гишүүдээ ийн сургаснаар эх орныхоо хөгжлийг сумаас эхлүүлээд зогсохгүй намын бодлогын төвшинд залуучуудаа дэмжсэн бодлого болно гэж үзэж байна. 

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж