10 суманд өвөлжилт хүндэрлээ

Хуучирсан мэдээ: 2011.01.10-нд нийтлэгдсэн

10 суманд өвөлжилт хүндэрлээ

Сүхбаатар аймгийн нийт нутгийн 76.9 хувьд буюу 10 суманд өвөлжилт хүндэрсэн, 23.1 хувь буюу гурван суманд өвөлжилт хүндрэх магадлалтай байгаа нь Сүхбаатар аймагт тэр чигээрээ өвөлжилт хүндэрч, гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрсэнийг цаг уурчид тодорхойлж байна.

Аймгийн нийт нутгаар орсон цасны зузаан 10-35 см байгаа бөгөөд хунгарласан газраараа 40-95 см байна. Өнгөрсөн сард цас олон жилийн дундажаас ахиу хэмжээтэй орж, хүйтний нэлээп чангарсан байна. Харин энэ сард цаг агаар харьцангуй хэвийн байх төлөвтэй байгаа ч 13, 14 ний өдрүүдэд цас орж шуурах магадлалтай байгааг мэргэжилтнүүд  анхааруулж байна.

Өвөлжилт илүү хүндэрсэн сумдын тоонд Баяндэлгэр, Эрдэнэцагаан, Дарьганга, Асгат сум орж байгаа бөгөөд дээрх сумдад цасны зузаан 25-95 см байгаа юм. Иймд ард иргэд аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа болон малын хариулга маллагаанд хүндрэх нөхцөл бий болоод байгаа тул анхаарч ажиллах хэрэгтэйг цаг уурчид хэлж байна.

Д.Улаанаа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж