
Аймгийн нийт нутгаар орсон цасны зузаан 10-35 см байгаа бөгөөд хунгарласан газраараа 40-95 см байна. Өнгөрсөн сард цас олон жилийн дундажаас ахиу хэмжээтэй орж, хүйтний нэлээп чангарсан байна. Харин энэ сард цаг агаар харьцангуй хэвийн байх төлөвтэй байгаа ч 13, 14 ний өдрүүдэд цас орж шуурах магадлалтай байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна.
Өвөлжилт илүү хүндэрсэн сумдын тоонд Баяндэлгэр, Эрдэнэцагаан, Дарьганга, Асгат сум орж байгаа бөгөөд дээрх сумдад цасны зузаан 25-95 см байгаа юм. Иймд ард иргэд аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа болон малын хариулга маллагаанд хүндрэх нөхцөл бий болоод байгаа тул анхаарч ажиллах хэрэгтэйг цаг уурчид хэлж байна.
Д.Улаанаа