Дэнг Суданы төлөө саналаа өгөв

Хуучирсан мэдээ: 2011.01.10-нд нийтлэгдсэн

Дэнг Суданы төлөө саналаа өгөв

“Чикаго Буллс” багийн довтлогч Луол Дэнг Өмнөд Суданчуудыг улсынхаа төлөө хийж буй санал асуулгыг идэвхтэй дэмжиж байгаа ажээ. Учир нь Өмнөд Судан эрх чөлөөгөө олж, тусгаар улс байхыг хүсч байгаа юм. 

Дэнг бүх нийтийн санал асуулгыг дэмжин Өмнөд Суданы далбааг нөмөрсөн байлаа. Англи сагсан бөмбөгч маань “Төрөлх улсынхаа тусгаар тогтнолд хүн бүрийн оролцоо хэрэгтэй. Тиймээс бүгд энх цагт хангалттай санал өгцгөөе, Өмнөд Судан тусгаар тогтновол хүн бүр үүний төлөө тэмцсэн гэж ярих болно” хэмээн уриалжээ. Дэнг Судан гаралтай ч түүнийг бага байхад түүний гэр бүл мөргөлдөөнөөс дүрвэн Лондонд ирж суурьшсан юм. Тэрбээр АНУ-д аж төрж байгаа олон зуун судан үндэстний нэг билээ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж