
Аймгийн Хүнс хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэлийн газар улаан буудайг хөх давс, хужир, эрдэс витамины нэмэгдэл, улаан буудайн сүрэл холин нунтаглаж малын багсармал тэжээл болгон үйлдвэрлэж өвөлжилт хүндэрч буй сумдад хүргэж байна. Одоогийн байдлаар 100 тонныг үйлдвэрлээд байна. 500 тонн тэжээл үйлдвэрлэх болмжтой бөгөөд энэ сарын 7-ноос эхлэн өвөлжилт хүндэрч буй сумдад хүргүүлээд эхэлжээ. Энэхүү тэжээл нь бусад тэжээлийн шим найрлагаас хоёр дахин их эрдэс бодис, шим тэжээлийг агуулсан гэж тус газрыхан онцолж байсан. 30 кг-аар савласан уг тэжээл 8000 төгрөгийн үнэтэй малчдын гар дээр очно. Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр орон нутагт нэг боодлын өвсний үнийг 4500 төгрөг, тэжээлийн үнийг 8000 төгрөгөөс хэтрүүлэхгүй байх шийдвэрийг гаргаад байгаа аж.