Ажлын хэсэг сумдад гарлаа

Хуучирсан мэдээ: 2011.01.10-нд нийтлэгдсэн

Ажлын хэсэг сумдад гарлаа

Дундговь аймгийн Засаг даргын тамгын газраас сумдын Засаг дарга, түүний тамгын газар, төсөвт байгууллагын  үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, мониторнг хийх ажлын хэсэг таван чиглэлээр гараад ажиллаж байна.

Төрийн албаны стандартын хэрэгжилт, иргэдэд хүргэж буй төрийн үйлчилгээний чанар хүртээмж, мал аж ахуйн болоод төв суурин газрын өвөлжилт гэхчилэн нэлээд өргөн хүрээнд танилцаж үнэлгээ өгөх ажлын хэсэгт Тамгын газрын хэлтэс, агентлагуудын төлөөлөл оролцсон юм. Ажлын хэсгийн дүнг нэгтгэн аймгийн Засаг даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх бөгөөд энэ дүн  сумд агентлагийн 2010 оны  ажлыг дүгнэх гол үндэслэх болох аж.

С.Пүрэвсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж