Sprite D лигийн аварга 16-нд тодорно

Хуучирсан мэдээ: 2011.01.10-нд нийтлэгдсэн

Sprite D лигийн аварга 16-нд тодорно

Сонирхогчдын сагсан бөмбөгийн “TLG-13” Төрийн бус байгууллага, MCS Coca-Cola компанитай зохион байгуулдаг Sprite D лигийн аваргын төлөө өрсөлдөх багууд тодорлоо. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын эхээр эхэлсэн Sprite D буюу хөгжлийн лигийн аваргын төлөө өрсөлдөх багууд өчигдөр тодорлоо. Баруун бүсээс Цагдаагийн академийн баг Эрдэнэдрийлинг багийг хоёр тоглолтод дараалан хожсоноор финалд шалгараад байсан бол зүүн бүсээс шалгарч, улмаар нэг, нэг хожил авч тэнцээд байсан New Arena болон УБДС-ийн багийн нэмэлт тоглолт өчигдөр Яармагийн дэнж дээрх Шинэ спортын ордонд болж, УБДС-ийн баг 67:62 харьцаатай хожсон байна. Ийнхүү Sprite D лигийн аваргын төлөө УБДС, Цагдаагийн академийн багууд өрсөлдөх боллоо. Аваргын төлөөх тоглолт Шинэ спортын ордонд энэ сарын 15, 16-нд болох бөгөөд түрүүлж хоёр хожсон баг нь аваргын цом хүртэх юм.

Түүнчлэн Sprite D лигээс шалгарсан найман баг энэ сарын 28-нд эхлэх A лиг буюу Sprite супер лигт өрсөлдөнө. Сонирхуулахад, Sprite супер лиг АНУ-аас хоёр тоглогч, мөн Бельгийн залуучуудын шигшээ багийн тамирчин ирж, тоглох ажээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж