
Бусад компаниуд ч мөн төрлийн автомашин бүтээхээр ажиллаж байгаа. Аравдугаар сард “Google” компани бүтээсэн автомашинаа туршсан юм. Ломбард гудамж, “Golden Gate” гүүрийг давсан энэ машин газрын зураг болон мэдрэгчийн тусламжтай туршилтыг амжилттай давжээ. Мөн “General Motors” компани өөрийгөө жолооддог автомашинаа өнгөрсөн долоо хоногт Лас Вегаст танилцуулсан юм. Тус компанийн хэлснээр 2030 он гэхэд энэ автомашиныг зах зээлд 10 мянган ам.долларын үнээр нэвтрүүлэх боломжтой юм байна.
Э.Очирт