Шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажил үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2010.04.05-нд нийтлэгдсэн

Шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажил үргэлжилж байна

Жил жилийн хавар  дулаан орох энэ цагаар тулгардаг нэг том асуудал бол шар усны үер. Энэ жилийн хувьд шар усны үерээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг явуулах   нийслэлийн засаг даргын захирамж гарч, уг захирамжийн дагуу нийслэлийн онцгой байдлын газар, газрын алба хамтран бүх дүүргүүдэд хяналт шалгалт хийжээ. Шалгалтын хүрээнд төв суурин газрын үерээс хамгаалах далан, суваг шуудууг сэргээх, шинээр суваг шуудуу татах, үерийн үед ажиллах хүн, хүч, техник хэрэгслийг бэлтгэх, урьдчилан сэргийлэх сануулга, сэрэмжлүүлэг хийх, аюулд өртөж болзошүй айл өрхийн судалгааг гаргах зэрэг ажлыг зохион байгуулсан байна.  Одоогоор нийт нутгаар шар усны үер болсон гэх мэдээлэл байхгүй байгаа бөгөөд Нийслэлийн хэмжээнд шар усны үерт өртөж болзошгүй 2000 орчим  айл өрх байгаагаас хамгийн аюулд ойр айл өрхүүд Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдэд байгаа аж. 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж