“Google” утасны алдаа мэссэжийг буруу явуулдаг

Хуучирсан мэдээ: 2011.01.10-нд нийтлэгдсэн

“Google” утасны алдаа мэссэжийг буруу явуулдаг

“Google” компанийн гар утасны алдаа илгээж буй мэссэжийг өөр хүн рүү явуулдаг байна. Энэ алдааг компанийн зүгээс удалгүй засах болно гэж мэдэгджээ. Хэрэглэгчдийн зүгээс явуулсан текст мэссэж нь дурын хүн рүү явж байгаа гэсэн гомдол илгээж байсан юм. “Google” энэ алдааг засах аргыг олсон гэв.

Утас худалдаанд гарснаас хойш ийм төрлийн гомдол жилийн турш ирж байсан бөгөөд өнгөрсөн харьцангуй нэмэгдсэн байна. Гар утасны зарим алдааг засахын тулд компьютерт залгаж, программ хангамжийг нь бүрэн шинэчлэх шаардлагатай байдаг бол заримыг нь тэр дор нь засах боломжтой байдаг юм.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж