ОХУ, Хятадын шилдэг бөхчүүд Монголд ирлээ

Хуучирсан мэдээ: 2011.01.10-нд нийтлэгдсэн

ОХУ, Хятадын шилдэг бөхчүүд Монголд ирлээ

Монголын чөлөөт бөхийн үндэсний шигшээ баг, Монголын чөлөөт бөхийн холбооноос хүсэлт тавьсны дагуу хөрш хоёр орны шилдэг эмэгтэй бөхчүүд Монголын тамирчидтай хамтарсан бэлтгэл хийхээр манай улсад иржээ. ОХУ-ын гавьяат дасгалжуулагч Андрей Бузины удирдсан Буриадын шигшээ багт дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 2001, 2008, 2009 онд мөнгөн медаль хүртэж байсан Европын аварга Любовь Волосова /63 кг/, Оросын аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө, хүрэл медальт Марина Вильмова /51 кг/, шинэ од Дарима Санжеева /67 кг/, Ирина Ологонова /55 кг/, Марина Ойдопова /48 кг/ нарын найман бөх манай улсад хүрэлцэн ирээд байна. Сонирхуулахад, Буриадын тамирчдаас ОХУ-ын нэгдүгээр шигшээ баг зургаан тамирчин нь дасгалжуулагч А.Бузины хамт, хоёрдугаар шигшээ багт хоёр залуу бөх багтдаг аж. Харин өмнөд хөршийг төлөөлж, Өвөр Монголын шигшээ багийн тамирчид ирсэн байна.

Гурван орны шигшээ багийнхан Улаанбаатар хотноо 10 хоногийн хугацаанд хамтарсан бэлтгэл хийгээд энэ сарын 17-нд Спортын төв ордонд халз барилдаан хийхээр төлөвлөжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж