МАХН-ын түр штабынхан МАХН-ын онц их хурлыг хуралдуулах бэлтгэл ажлаа хийж мандатаа тарааж байгаа билээ. Онц их хуралд оролцох төлөөлөгчдийн тоог 1080 хүн байхаар тогтоосон байна. Уг их хурлынхаа товыг албан ёсоор гаргасан боловч нийтэд зарлахгүй нууцлахаар шийджээ.
Ийнхүү нууцлах болсон нь эсрэг санаа бодолтой хүмүүсийн зүгээс хийх зарим ажиллагаанаас сэрэмжлэх зорилготой гэнэ. МАХН-ынханы цаашид оршин тогтнох эсэх нь энэхүү онц их хурлыг хэрхэн зохион байгуулахаас шалтгаалах тул ийнхүү урьдчилан сэргийлж байгаа аж.
Б.Манд