Шатахууны үнэ тогтвортой байх нь

Хуучирсан мэдээ: 2011.01.10-нд нийтлэгдсэн

Шатахууны үнэ тогтвортой байх нь

Дэлхийн зах зээлд хар алтны үнэ багагүй өсөх болсон. Өнөөдрийн байдлаар Нью-Йоркийн бирж дээр нэг баррель WTI 35 центээр өсч, 88,03 ам.доллар болжээ. Харин Лондонд Брент нефть 1,19 ам.доллараар хямдарч, баррель нь 93,33 ам.долларын үнэтэй байгаа юм байна. Шатахууны акциз болон ашигт малтмал олборлох татварын өсөлттэй зэрэгцэн  мөн нефть дэлхийн зах зээлд өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа нь ОХУ-ын дотоодын зах зээлд худалдаалж буй шатахууны үнэд ташуур өгч болзошгүй байгаа аж.  Манай Улс шатахууны хувьд Оросоос шууд хараат.  Тиймээс Газрын тосны газрын Хангамжийн хэлтсийн зохицуулалтын дарга Б.Бадарчаас  Монголын зах зээлд худалдаалж буй шатахууны үнэд ойрын үед ямар нэгэн өөрчлөлт орох эсэх талаар тодрууллаа.

-Сар шинийн үеэр шатахууны үнэ өсч магадгүй гэсэн болгоомжлол иргэдийн дунд байна. Тэгэхээр шатахууны үнэд ойрын үед өөрчлөлт орох эсэхэд танаас хариулт авах гэсэн юм?

-Хэдийгээр дэлхийн зах зээлд борлуулагдаж буй нефтийн үнэ нэлээд өссөн ч манай улсын зах зээлд зарагдаж буй шатахууны жижиглэнгийн үнэд өөрчлөлт орохгүй.Иргэдэд хандаж хэлэхэд сар шинийн үеэр шатахууны үнэ өснө гэсэн ойлголт байхгүй шүү.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж