Засгийн газрыг дугуй ширээний ярилцлагад урив

Хуучирсан мэдээ: 2011.01.10-нд нийтлэгдсэн

Засгийн газрыг дугуй ширээний ярилцлагад урив

Уул, уурхайн үндэсний ассоциацийн Мэдээлэл сурталчилгаа, олон нийттэй харилцах байнгын хороо “Уул уурхайгаа аврая” олборлогчдын эрх ашгийг хамгаалах үндэсний хөдөлгөөн байгуулсан. Засгийн газрын шийдвэрийн улмаас зөрчигдсөн хууль ёсны эрх ашгаа хамгаалахад хөдөлгөөний зорилго чиглэгдэж байгаа бөгөөд тэд Эрдэс баялаг эрчим хүчний яам, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооныхонтой уулзаж санал бодлоо солилцоод байгаа аж.  Түүнчлэн Засгийн газартай  дугуй ширээний ярилцлага хийхээр санал тавиад байгаа гэнэ. Тус хөдөлгөөнд одоогийн байдлаар “Гацуурт”, “Бороо гоулд”, “Монполимет”, “Алтай гоулд”, “Шар нарст”, “Эрдэс холдинг”, “Рич Могол”, “Бүүргэнт”, “Жамп” зэрэг  90 гаруй компани нэгджээ.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж