Амьдралаа шинээр эхэлмээр байвал

Хуучирсан мэдээ: 2011.01.10-нд нийтлэгдсэн

Амьдралаа шинээр эхэлмээр байвал

1. Хамгийн чухал яаралтай ажилдаа их цаг зарцуул. Харин бясалгал хийх, үдшийг найзуудтайгаа өнгөрүүлэх, дуртай зүйлээ хийх цаг өөртөө үлдээж байхаа бүү мартаарай. Цагаа төлөвлөж сур. Үгүй бол цаг хугацаа нэг л мэдэхэд юуг ч амжуулаагүй байхад урсан өнгөрсөн байх тул ядаж хайртай хүмүүстэйгээ хамт байх цагийг хуанли дээр тэмдэглэ.
2. Утсаар ажлаа амжуулах сайн хэрэг. Гэхдээ нэг оффист ажилладаг булангийн ширээнд суугаа хамтрагчтайгаа мессенжердэх биш түүн дээр очоод нүүр нүүрээ хараад ярилц. Амьд харилцаа таныг нойроос чинь сэргээж, ажлын эрч хүчийг нэмэгдүүлнэ.
3. Бусдыг шүүмжлэхээ боль. Хэрэв танд хэн нэгний талаар таагүй бодол байгаа бол сайн талуудтай нь харьцуул. Сөрөг таагүй бодол эерэг бодлоос удаан оршин тогтдог. Тиймээс хэн нэгэнтэй тогтоосон харилцаагаа ээдрээтэй болгомооргүй байгаа бол сөрөг бодлоо эерэг бодлоор тэжээ.
4. Уур бухимдлаа хяна. Уур хилэн бол анхааруулга. Уураг тархи чинь ямар нэгэн зүйл болохгүй байгааг анхааруулж байгаа хэрэг. Анхаарлаа төвлөрүүлээд юунаас болоод уурлаад байгаагаа өөрөөсөө асуу. Хэн нэгэн танд муу зүйл хийсэн эсвэл таниас өөрөөс чинь болсон ч бай, юу болоод байгааг дахин бод.
5. Бусдыг сайн сонсч сур. Хүний яриаг анхааралтай сонсоно гэдэг бол маш том бэлэг. Хэрэв хэн нэгэн танд чухал зүйл хэлвэл анхааралтай сонсч чин сэтгэлээсээ зөвлөхийг хичээ.
6. Хийсэн зүйлдээ хариуцлага хүлээж бай. Хэн нэгэнтэй тогтоосон харилцаа муудвал бид бурууг түүнд тохох нь олонтаа. Харин үүний оронд асуудлыг олон талаас нь харахыг хичээ.  Хэдийгээ бид хэн нэгнийг өөрчилж  чадахгүй ч  түүнтэй харилцах харилцаагаа өөрчилж чадна.
7. Чин сэтгэлээсээ уучлал гуйдаг бол. Буруутай бол буруугаа хүлээн зөвшөөрч сурах нь ямар ч харилцаанд нээлттэй байхад тус болно.
8. Таалагдаж буй зүйлээ нуулгүй илэрхийлж  сур. Хүний бодлыг хэн ч уншиж чадахгүй учраас хэн нэгэнд хийсэн зүйлийнх нь төлөө талархаж байгаа бол зоригтой илэрхийлж бай.  
9. Түрүүлж хөдөл. Хэн нэгэнтэй тогтоосон харилцаандаа шинэ алхам хийхийг хүсч байвал түүнийг эхлэхийг хүлээх хэрэггүй.  Хэрэв хайр дурлалтай учрахыг хүсч байвал юу хүсч хүлээж байгаа шигээ бусдад ханд.  Болзоонд явмаар байвал хэн нэгнийг болзоонд урь. Танд уйтгартай ганцаардмал санагдаж байгаа бол өөр хэн нэгэн ч бас уйтгарлаж байж болох шүү дээ. Хүмүүс өөрт чинь яаж хандаасай гэж хүсч байгаа шигээ бусдад тэгж ханд.
10. За гэсэн бол ёогүй бай. Хэн нэгэнд туслахаар амласан л бол хэлсэндээ заавал хүр. Хэрэв эргэлзэж байвал юу ч амлах хэрэггүй.  Хүмүүс заримдаа үгүй гэж хэлж чадаагүйгээсээ болоод өөрийгөө эвгүй байдалд оруулдаг. Тиймээс хэлсэн үгэндээ эзэн байж сур.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж