
2011 оны анхны тулаанаа хийхээр чөлөөтийнхөн өчигдөр хойд хөршийг зорилоо. Үндэсний шигшээ багийн тамирчдаас гадна клуб, спорт хороодын тамирчдаас бүрдсэн баг ОХУ-ын Красноярск хотноо өнөөдөр эхлэх Д.Г.Миндиашвилигийн нэрэмжит олон улсын тэмцээнд оролцох бөгөөд үргэлжлүүлээд 27-30-ны өдрүүдэд мөн Красноярск хотноо ОХУ-ын домогт бөх, олимпийн хошой аварга, дэлхийн аварга Иван Ярыгины нэрэмжит Алтан гран-при тэмцээнд зодоглох юм. Тус тэмцээний дараа Монголын тамирчид Улан-Үдэ хотыг зорьж, хоёрдугаар сарын 5-8-ны өдрүүдэд болох Буриадын ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнд оролцох ажээ.
С.Цэлмэг