”Амьд үлдэх” киноны тоо 190 саяын хожил авчрав

Хуучирсан мэдээ: 2011.01.10-нд нийтлэгдсэн

”Амьд үлдэх” киноны тоо 190 саяын хожил авчрав

Скриншот: megamillions.com сайтаас

АНУ-ын түүхэнд хоёр том хожилтой Mega Millions Америкийн хонжворт сугалааны 380 сая долларын хонжворыг гаргасан байна. Associated Pressмэдээлснээр хонжвортой нэг билетыг Вашингтон мужид, нөгөөг нь Айдохо мужид заржээ. Хожил хоёрхон билетэд байгаа учраас эзэд нь тус бүр 190 сая доллар авах юм.

Тэдний нэг нь хожлоо мэдэгдсэн ба Вашингтоны Жим Маккюллар уг билетыг Эфрат хотын супермаркетаас авсан гэжээ. Одоо Маккюллар хожлынхоо 25 хувийн татварыг төлнө. Хоёр дахь хожигч өөрийн тухай мэдээлээгүй байна.

Mega Millions-ийн жекпотын хожлын тоо нь 4, 8, 15, 16, 23, 47 ба 42. Энэ тоо нь “Аьд үлдэх” нэртэй олон ангит киноны баатарт хонжворт сугалаа авчирсан тоотой яг тохирч байгааг хүмүүс анзаарсан байна.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж