Ван Гогт зориулсан зураг 10 сая фунтын үнэ хүрчээ

Хуучирсан мэдээ: 2011.01.10-нд нийтлэгдсэн

Ван Гогт зориулсан зураг 10 сая фунтын үнэ хүрчээ

"Натюрморт а л" Эсперанс", Поль Гоген

Винсент Ван Гогын дурсгалд зориулан Поль Гогены зурсан "Натюрморт а л"Эсперанс" зураг 10 сая фунт буюу 15,4 сая ам.доллараар үнэлэгдсэн тухай The Daily Telegraph сонин бичжээ. Энэ зураг хувийн цуглуулгад байгаад 1989 оноос хойш нийтэд  тавигдаагүй юм. Гоген энэ зургийг Таитийн аралд байхдаа 1901 онд бичжээ.

Зурагт Ван Гогын зургуудын гол сэдвийн нэг болсон  наран цэцэг зурагдсан ба Ван Гог энэ цэцэгтэй зургаа Гогены хамт нэгэн байр түрээслэн амьдарч байсан Арле хотноо 1888 оноос эхлэн зурах болжээ. Нэг тийм зураг Гогены унтлагийн өрөөг чимэж байлаа.

Энэ натюрмортыг Лондон хотноо хоёрдугаар сарын 9-нд болох  Сhristie"s дуудлага худалдаагаар зарах юм байна. Дуудлага худалдааны төлөөлөгч энэ зургийн дээд үнэ нь 10 сая фунтаас хэтрэхгүй ч гэсэн зураг үнэтэй зарагдаж магадгүйг хэлсэн байна. Сhristie"s дуудлага худалдаагаар 78 лот дуудагдах ба тэдний нийт үнэлгээ нь 108,7 сая фунт стерлинг болж байна гэж Bloomberg мэдээлжээ.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж